• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2013 оны олон улсын соёл урлагийн яармаг болж байна

CRI       (GMT+08:00) 2013-09-18 17:31:55

      Хятадын ард түмний гадаадтай найрсаг харилцах нийгэмлэг, Соёлын яамны урлагийн хөгжлийн төв хамтран зохион байгуулсан 2013 оны олон улсын соёл урлагийн яармаг Бээжингийн хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн ордонд 18-нд эхэллээ.

      Уг яармаг гурав хоног үргэлжилж, Америк, Франц, Испани зэрэг 12 улсын 300 гаруй уран бүтээлчийн 6000 гаруй бүтээлийг дэлгэн үзүүлнэ. Үүнд Хятадын үндэсний усан болон тосон будгийн уран зураг, уран бичлэг, баримал, биет бус соёлын өв зэрэг төрөл байгаа бөгөөд Пабло Пикассо зэрэг нэрт зураачдын бүтээл ч байгаа юм.

     Яармагийн үеэр уран бүтээл сонирхох, уран бүтээлчидтэй уулзах, уран зургийн судлал зэрэг 19 арга хэмжээ зохионо. \Сарантуяа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе