|
|
||
Хахууль авсан, шамшигдуулсан, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэргээр шүүгдэж буй ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Чунчин хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Бо Силайн хэргийг Шаньдун мужийн Жинань хотын давж заалдах шатны шүүх 22-ны өдөр шүүлээ. Бо Силайн хахууль авсныг тогтоож, насаар нь хорих ял ногдуулсан бөгөөд улс төрийн эрхийг нь хассан байна. Түүнчлэн шамшигдуулсан хэрэгт нь 15 жилийн хорих ял өгч, 1 сая юанийн хувийн хөрөнгийг нь хураан авахаар шийдвэрлэжээ. Эрх тушаалаа хэтрүүлсэн ашигласан хэрэгт 7 жилийн хорих ногдуулсан байна. Түүний энэхүү хэдэн зүйлийн ялыг нэгтгэж, насаар нь хорих, улс төрийн эрхийг насан туршид нь хасах, хувийн бүх эд хөрөнгийг нь хураах шийдвэр гаргажээ.\У\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |