|
|
||
УТЗЗ-ийн бүх Хятадын Хорооны дарга Юй Жэншэн 23-нд Бээжинд Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуротой уулзав.
Венесуэлийн шинэ ээлжийн засгийн газар дотоод засаг, гадаад харилцаа зэрэг талаар маш сайн сайхан эхлэлттэй байгаад Юй Жэншэн баяр хүргэв. Тэрээр хэлэхдээ, Хятад Венесуэлийн өндөр албаны хүмүүс харилцан нягт харилцаж, эдийн засгийн харилцан нөхөх боломжоор их байдаг, олон улсын үйл хэргийн явцад харилцан дэмжиж, Хятад Венесуэлийн найрамдалт харилцаа гүнээс гүн байдаг. Венесуэлийн хөгжлийн нөөц хүчин маш их юм. Хятад Венесуэлийн харилцааг уулын ёсоор стратегийн өндөрлөгөөс хүндэтгэн үзэж, Венесуэлийн талтай хамтаар хоёр орны хамтын ажиллагааг сайтар төлөвлөж, хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтыг тууштай биелүүлж, Хятад Венесуэлийн найрсаг харилцаа цаашид гүнзгийрэн хөгжихийг ахиулна. Венесуэлийн талтай улам нягт харилцаж, төр засгаа засах талаар туршлагаа улам нарийн солилцож, Хятад Венесуэлийн харилцааны цаашдын хөгжилд идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд УТЗЗ-ийн бүх Хятадын Хороо бэлэн байна гэжээ.
Николас Мадуро хэлэхдээ, ерөнхийлөгчийн хувьд анх удаагаа Хятадад айлчлаад баялаг амжилт олов. Венесуэл Чавезийн үлдээсэн зориг санааг залгамжилж, Венесуэл Хятадын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөтгөж, Венесуэл Хятадын хамтын хөгжлийн стратегийн түншийн харилцааг тасралтгүй бэхлүүлнэ гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |