• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улсын дарга Венесуэлийн ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-09-23 09:39:22

          Хятад улсын дарга Ши Жиньпин 22-нд ардын их хурлын ордонд Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро Моростай хэлэлцээ хийж, хоёр талын хамтын хөгжлийн стратегийн түншийн харилцаа болон холбогдох олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаар санал бодлоо солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрлээ.

           Ши Жиньпин хэлэхдээ, Венесуэл бол Латин Америкийн бүсийн чухал орон. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар харилцаа маань нааштай хөгжиж ирлээ. Венесуэлийн ерөнхийлөгч агсан Чавесын Хятадад найрсаг бодлого хэрэгжүүлж байсныг үргэлжлүүлж байгаа Николас Мадуро Морос болон тус улсын шинэ засгийн газарт талархаж байна. Венесуэл улстай харилцаагаа хөгжүүлэхийг бид гадаад харилцааны тэргүүн байранд тавих болно. Өнөө хоёр талын харилцаа түүхэн хөгжлийн хамгийн таатай үедээ урагшилж байгаа тул харилцан ашигтай найрсаг хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, стратегийн түншийн харилцааг шинэ төвшинд хөгжүүлэх ёстой юм гэжээ. \Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе