• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван И, Бан Ги мунтай уулзжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-09-23 10:45:54

          Хятадын ГХЯ-ны сайд Ван И орон нутгийн цагаар 22-ны өдөр Нью Йоркт НҮБ-ын Нарийн бичгийн дарга Бан Ги Мунтай уулзаж, НҮБ нэр хүндтэй, төлөөлөх чанар бүхий олон улсын байгууллагын хувьд дэлхийн энх тайван, хөгжилд чухал үүрэг гүйцэтгэхийг Хятад улс дэмжинэ гэж илэрхийлжээ.

          Өнөөгийн Сирийн химийн зэвсгийн асуудалд хандуулан Ван И хэлэхдээ, Аюулгүйн зөвлөл зөрчил мөргөлдөөнийг зогсоож, нийтлэг ойлголтыг бий болгон, гадагшаа эв нэгдэлтэй байхыг уриалж, химийн зэвсгийг хориглох байгууллага бодит, шударга бөгөөд мэргэжлийн үүднээс шалгалт явуулахыг дэмжин, холбогдох ажилд мэргэжилтэн томилоход Хятадын тал бэлэн байна. Дарга Бан Ги Муны Сирийн химийн зэвсгийн асуудлаар "нэгдсэн тусгай баг" байгуулах санаачилгыг Хятадын тал дэмжинэ, талууд санаа тохиролцсон нөхцөлд Хятад улс идэвхтэй оролцоно. Алс хэтийн төлвөөс харахад, улс төрийн арга нь Сирийн асуудлыг зохицуулах цорын ганц зам болно, химийн зэвсгийг устгаж улс төрөөр шийдвэрлэхээ зэрэг хэрэгжүүлэх хэрэгтэй, Хятад улс бүх явцад нааштай бүтээлч үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэж Ван И илэрхийлсэн байна.

          Хятадын тал НҮБ-д идэвхтэй удирдах үүрэг гүйцэтгэж, хувь нэмэр оруулсныг Бан Ги Мун сайшааж байгаагаа илэрхийлээд хоёр тал Солонгосын хойгийн байдал, Афганистан, цаг уурын өөрчлөлт зэрэг асуудлаар санал бодлоо солилцжээ./Анар/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе