|
|
||
Хятадын ерөнхий сайд Ли Кэчян Венесуэлийн ерөнхийлөгч Мадүротай 23-нд Бээжинд уулзлаа.
Ли Кэчян хэлэхдээ, Венесуэлийн талтай хамт хоёр орны харилцаа болон олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад Хятад улс бэлэн байна гэжээ.
Ли Кэчян Хятадын эдийн засгийн өөрчлөлтийн хэлбэрийн ахицыг танилцуулаад, энэ он гарснаас хойш эдийн засгийн бууралтын дарамтан доор бид өнөөгийн болон алс ирээдүйд нэн ашигтай бодлогуудыг хэрэгжүүлж, алдагдлыг багасган, бүтцэд зохицуулалт хийж, өөрчлөлтийн тогтвортой өсөлтийг ахиулж, зах зээлийг хөгжүүлэн, буурай салбарын байгуулалтыг эрчимжүүлж, өсөлтийн чанар чансаа үр ашгийг дээшлүүлэн, иргэдийн амьжиргааг сайжруулж, эдийн засаг эрүүл тогтвортой хөгжих үндэс суурийг тавьсан юм. Улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж, хамтын хөгжлийг биелүүлэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.
Мадүро хэлэхдээ, Венесуэл Хятадын харилцаа бол улс орон хоорондын харилцааны үлгэр жишээ, хоёр орны хамтын ажиллагаа нь хамтын ашиг сонирхолд нийцэж байгаа бөгөөд хоёр орны ард түмэнд үр өгөөжөө хүртээх болно гэжээ. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |