• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Монгол Улс дахь Хятадын Жилинь мужийн соёлын долоо хоног -- 2013"-ын нээлтийн ёслол Улаанбаатарт болов

CRI       (GMT+08:00) 2013-09-24 10:24:40

     "Монгол Улс дахь Хятадын Жилинь мужийн соёлын долоо хоног - 2013"-ын нээлтийн ёслол 23-ны өдөр Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд болов. БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шяолүн, МУ-ын Соёл спорт аялал жуулчлалын дэд сайд Түмэнжаргал, Жилинь мужийн Гадаад соёлын солилцооны нийгэмлэгийн дарга Жуан Янь нар нээлтийн ёслолд үг хэллээ.

     Жилинь муж бол БНХАУ-ын зүүн хойд нутгийн төв юм. Тус мужийн зохион байгуулдаг Зүүн хойд Азийн үзэсгэлэн яармаг болон Зүүн хойд Азийн эдийн засаг худалдаа, хамтын ажиллагааны чуулга уулзалт зэрэг арга хэмжээнд МУ-ын төр засгийн удирдах хүмүүс олон удаа оролцож байсан бөгөөд Жилинь муж нь МУ-ын Дархан-уул, Төв аймагтай хамтын ажиллагааны харилцаа тогтоосон юм байна. Жилинь мужийн соёлын долоо хоногийг БНХАУ-ын Гадаад соёлын солилцооны нийгэмлэг, Жилинь мужийн Гадаад соёлын солилцооны нийгэмлэг, МУ-ын Соёл спорт аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын захиргаа хамтран зохион байгуулж байна. Соёлын долоо хоногт "Үзэсгэлэнт Жилинь" гэрэл зургийн үзэсгэлэн, ардын урлагийн үзүүлбэр, "Чан Байшань уулын шидэт эгшиглэн" дуулалт жүжиг, Хятад-Монголын залуу уран бүтээлчдийн хамтарсан тоглолт, Бао Фэн нутгийн цаасан хайчилбар, номын үзэсгэлэн, киноны долоо хоног багтаж байна.

      Нээлтийн ёслолын дараа 23-ны орой тоглосон "Чан Байшань уулын шидэт эгшиглэн" дуулалт жүжгийг үзэгчид халуун дотноор хүлээн авч, алга ташин баяр хүргэж байлаа. \ Сурвалжлагч М. Цэцэн мэдээлэв\

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе