• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лю Юньшань Украйны дэд ерөнхий сайдтай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-09-25 20:54:42

      ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, ХКН-ын төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Лю Юньшань 25-нд Ардын их хурлын танхимд Хятад Украйны засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комиссын 2-р хуралд оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн Украйны 1-р дэд ерөнхий сайд Сергеи Арбузовтой уулзав.

      Лю Юньшань хэлэхдээ, Хятад Украйн стратегийн түншийн харилцаа байгуулснаас хойш, хоёр талт харилцаа хөгжлийн шинэ шатанд гарав. Украйнд хийж байсан айлчлал маань Хятад Украйн хоёр орон давуу талаараа харилцан нөхөж, мөн найрсаг хамтын ажиллагааны маш их нөөцтэй гэдгийг надад гүнээ мэдрүүлсэн юм, Украйны талтай стратегийн харилцан итгэлцээ нэмэгдүүлж, Хятад Украйны стратегийн түншийн харилцааны цаашдын хөгжлийг ахиулахад Хятадын тал бэлэн байна. Хятад Украйны засгийн газар хоорондын хамтын ажиллгааны комисс ажил үүргээ гүйцэд бадруулж, эдийн засаг худалдаа, шинжлэх ухаан техник, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбар дахь хоёр талын бодит хамтын ажиллагааг өргөтгөхийг хүсэж байна. Нийгэм соёлын солилцоо бол ард түмний сэтгэл сэтгэлийн солилцоо болох юм, боловсрол, соёл, мэдээ мэдээлэл зэрэг талын харилцан ашигтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэн эрчимжүүлж, хоёр орны найрсаг харилцаа тасралтгүй гүнзгийрэхийг түлхэн урагшлуулахыг хүсэж байна гэжээ.

      Сергеи Арбузов хэлэхдээ, Украйн Хятадын хамтын ажиллагаа амжилт бүтээлээр элбэг баялаг, өргөн саруул ирээдүйтэй юм. Хятадтай харилцаагаа хөгжүүлэхийг Украйны тал маш чухалчиж, Хятадын талтай стратегийн тал бүрийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байна. Хоёр орны удирдагчдын анхаарал дэмжлэгээр, Украйн Хятадын харилцаа улам цаашид хөгжинө гэдэгт итгэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе