|
|
||
ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко болон Төрийн думын дарга Сергей Нарышкин нарын урилгаар БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дэжян 22-25-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны найрсаг айлчлал хийж, ОХУ-ын ерөнхийлөгч Путин нартай уулзлаа.
Путинтай уулзах үэд Жан Дэжян хэлэхдээ, энэ удаагийн айлчлалаар гол нь парламентын төвшинд хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголцлыг хэрэгжүүлж, Хятад ОХУ-ын дээд төвшин бүхий улс төрийн харилцааны давуу талыг хамтын ажиллагааны амжилт болгохын төлөө юм гэжээ.
Путин хэлэхдээ, хоёр орны стратегийн хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх Оросын тал итгэл дүүрэн байна гэжээ.
Валентина Матвиенко, Сергей Нарышкин нартай уулзах үед Жан Дэжян хэлэхдээ, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь Хятад ОХУ хоёр орны үндсэн ашиг сонирхолд нийцэж байгаа бөгөөд хоёр орны бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны гол илрэл юм гэжээ.
Хоёр тал энэ айлчлалыг ашиглан, хууль тогтоомжийн талаарх туршлагаа солилцож, орон нутаг, залуучууд, хүмүүнлэг зэрэг салбар дахь хамтын ажиллагааг түлхүү дэмжин, олон талт парламентын байгууллага хоорондын хэлхээ холбоог нягтруулж, хоёр орны хамтын ашиг сонирхлыг хамгаалан, дэлхийн олон талт чанарт тус дөхөм үзүүлэхийг хүсэж байна гэж Валентина Матвиенко , Сергей Нарышкин нар хэллээ.
Айлчлалын хугацаанд Жан Дэжян Поклонная уулан дахь Аугаа эх орны дайны дурсгалын цогцолборт цэцэг өргөж, фашизмын эсрэг дайны ялалтад оруулсан Оросын иргэдийн асар их хувь нэмэрт хүндэтгэл илэрхийлсэн бөгөөд дэлхийн 2-р дайны амжилтыг хамгаалж, гажуудуулж үгүйсгэхийг зөвшөөрөхгүй гэжээ. Тэрээр мөн Хуа Вэй компанийн Орос дахь салбар компанитой танилцан, Иркутск мужийн даргатай уулзсан байна. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |