|
|
||
Жүнь Шинь агентлагийн мэдээ: Пакистаны албаны тал 25-нд мэдэгдэхдээ, Балочистан мужид 7.7 баллын газар хөдөлсний улмаас наанадаж 327 хүн эндэж, 400 гаруй хүн шархдан, хэдэн зуун байшин нурлаа гэжээ.
25-нд Пакистаны цэргийн тал гамшгийн районд хэдэн зуун цэрэг илгээн томилон, эм бэлдмэл, хоол хүнс болон түр оромж хүргэсэн байна.
Хүчтэй газар хөдөлсний улмаас тэнгисийн эрэг өргөгдөж, Арабын тэнгистэй хил залгаа Гвадар бүст эргээс 600 метр зайд шинэ арал үүсчээ. Орон нутгийн иргэд шинээр бий болсон арлыг үзэж байлаа.
Пакистаны "Форум" сонин Гамшигтай тэмцэх үндэсний төвийн хэвлэлийн төлөөлөгчийн үгнээс эш татан тэмдэглэхдээ, "Энэ арал мөнхийн арал болон үлдэхгүй юм. Шавар чулуунаас бүтсэн учраас далайн усанд идэгдэж яваандаа тэгшрэх магадлалтай юм" гэжээ. \Н. Пүрэвжав орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |