| |
|
|||||||||
|
||

БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Шяолүн 25-ны өдөр Элчин сайдын яамандаа хүлээн авалт хийж, БНХАУ байгуулагдсаны 64 жилийн ойг тэмдэглэв. МУ-д айлчилж байгаа БНХАУ-ын Соёлын сайд Цай Ү хүлээн авалтад оролцов. Мөн Монголын УИХ-ын дэд дарга Гончигдорж, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр, УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Ганхуяг, УИХ-ын гишүүн, Соёл спорт аялал жуулчлалын сайд Оюунгэрэл, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Энхтүвшин, УИХ-ын гишүүн Цолмон, Оюунхорол,Уянга, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Оюундарь, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Занданшатар, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Шийлэгдамба зэрэг МУ-ын олон салбарын төлөөлөл урилгаар оролцов.

Хүлээн авалт дээр БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Шяолүн, Монголын УИХ-ын дэд дарга Гончигдорж тус тус хундага өргөн үг хэлэв.

МУ-д айлчлан тоглож байгаа БНХАУ-ын Жилин мужийн уран бүтээлчид тоглолт хийж, хүлээн авалтыг улам баяр цэнгэлтэй болгосон байна. \ Сурвалжлагч М. Цэцэн мэдээлэв\

![]() Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
| Цааш>> |
| © China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |