|
|
||
9-р сарын 27-нд Хятадын Бээжин хотын найрамдлын нийгэмлэгээс зохион байгуулж буй "Хятад хоол хийхийг сурч Хятадын хоолны соёлтой танилцах" арга хэмжээнд хамрагдаж Хятадын Олон Улсын Радиогийн мэргэжилтэн сэтгүүлчдээс бүрдсэн баг дэлхийн олон орнуудын сэтгүүлч, гадаад оюутнууд Бээжингийн "Шинэ дорно зүг" хоолны сургуульд зочиллоо.
Монгол хэлний редакцийн мэргэжилтэн Б.Сонинчимэг
Хятад хоолны соёл нь дэлхийн олон орнуудын хоолны соёл дунд үнэр амтаараа өөрийн гэсэн онцлогтой байдаг. Хятадын бүс нутгийн байрлал, иргэдийн зан заншлаас улбаалан хоолны соёл нь амт шимт, хийх арга зэрэг талаараа ч ялгаа зөрөөтэй байдаг гэж багшаас танилцуулж байлаа. Эхлээд бид багшийн хичээлээ Хятад хоолны соёлтой танилцаж, дараа нь гар хөдлөн хоол хийхийг сурцгаалаа. Монгол хэлний редакцын мэргэжилтэн Сонинчимэг багшийн заасан хоолноос "Юү Шян Рөү Си" буюу монголчуудын хэлж заншсан "Наашаа цаашаа" гэх ногоог хуурахаар боллоо. Эцсийн шалгаруулалтад манай мэргэжилтний хуурсан ногоо гучин хэдэн өрсөлдөгчөө ялж эхний тавд шалгарсан юм. Энэ удаагийн арга хэмжээгээр Хятад хоолны соёлтой танилцаж Хятад хоол хийх талаар анхны ойлголттой боллоо. Мэдээллийг зургаас хараарай. \Сэтгүүлч Болор Пүрэвжав редакторлан мэдээлэв\
Арга хэмжээнд оролцогчид
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |