|
|
||
Хятадын үндэсний баярын амралтын үеэр улсын хэмжээнд нийтдээ 689 сая хүн зорчих төлөвтэй байгаа нь цагаан сарын амралтын үеийн 440 сая хүнийг хол давж байна.
Хятадын төмөр замын ерөнхий кампанийн холбогдох хариуцлагатан хэлэхдээ, төмөр замаар зорчигчдын нийт хэмжээ цагаан сарын амралтын оргил үедээ 7 сая 400 мянган хүн байсан бол 10-р сарын 1-нд оргил үедээ хүрч, бараг 10 сая 100 мянган хүн зорчихоор байна. Түүнчлэн төмөр замын зорчигч тээвэр өдөр бүрийн тээврийн хэмжээгээрээ шинэ амжилт тогтоох болно гэжээ.
Амралтын хугацаанд суудлын машины хурдны замын төлбөрөөс чөлөөлөх бодлого хэрэгжүүлснээр, хувийн машинаараа гадагш явах хүн ч олширчээ. Төсөөлснөөр, амралтын эхний болон эцсийн өдөр зарим том хотод орж гарах замын урсгал ихэсч, зарим хурдны замын ачаалал ихсэх магадлалтай байна. \Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |