|
|
||
Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 30-ны үдээс хойш АХИТ-д 2013 оны засгийн газрын шагнал - "Найрамдал" шагналын эзэд болох гадаадын мэргэжилтнүүд болон гэрийнхнийг хүлээн авч уулзлаа. Ли Кечян Хятадын засгийн газар болон иргэдийн нэрийн өмнөөс шагналын хүртсэн гадаадын мэргэжилтнүүдэд баяр хүргэсний зэрэгцээ Хятад улсад ажиллаж буй гадаадын бүх мэргэжилтнүүд болон тэдний гэр бүлийнхэнд баяр талархлаа илэрхийллээ.
Хятадын засгийн газрын "Найрамдал" шагнал нь Хятадын эдийн засгийн бүтээн байгуулал болон нийгмийн хөгжилд хувь нэмэр гаргасан гадаадын мэргэжилтнүүдэд олгодог шагнал юм. Энэ жилийн "найрамдал" шагналын 50 эзэд 20 улс орны иргэд болно. 1991 оноос хойш нийт 67 орон бүс нутгийн 1299 гадаадын мэргэжилтэн Хятадын засгийн газрын "найрамдал" шагналтнаар тодорлоо.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |