|
|
||
БНХАУ байгуулагдсаны 64 жилийн ойд зориулсан "Эх орны магтуу" симфони найрал хөгжмийн концерт 9-р сарын 30-ны орой Бээжингийн Ардын их хурлын ордонд боллоо. Лю Яньдүн, Лю Чибао, Шүй Чилян, Гүө Жиньлүн нарын зэрэг нам төрийн удирдах хүн болон Бээжингийн олон иргэд энэхүү концертыг үзжээ.
Ардын их хурлын ордон баярын уур амьсгалаар бялхаж 19 цаг 45 минутад Концерт "Эх орны магтуу" найрал дуугаар эхэллээ. Концертод оролцож байгаа уран бүтээлчид дуу бүжиг, хослол, найрал дуу, оркестр хөгжим зэрэг тоглолтоороо Хятадын хөвгүүд охидын эх орноо хайрлах чин үнэнч хүсэл мөрөөдлийг харуулжээ.
АТИХ, УТЗЗ-ийн удирдагчид, Шянган, Аомынь, Тайваний эх орон нэгтэй ах дүү нар, Хятадын харьяат, үндэстний цөөнх гээд 6000 гаруй хүн уг концертыг сонирхжээ. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |