• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНХАУ-ын Төрийн зөвлөл Үндэсний баярын дайллага хийлээ

CRI       (GMT+08:00) 2013-10-01 11:00:00

      БНХАУ байгуулагдсаны 64 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын Төрийн зөвлөл 9-р сарын 30-ны орой Ардын их хурлын ордонд төрийн дайллага хийлээ. Энэ арга хэмжээнд  Ши Жиньпин, Ли Кэчян, Жан Дэжян, Юй Жэншэн, Лю Юүньшань, Ван Чишань, Жан Гаоли нарын зэрэг нам төрийн удирдагчид болон дотоод гадаадын 1100 гаруй зочид оролцон үндэсний баярыг хамт тэмдэглэжээ.

      Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян  үг хэлж, ХКН-ын төв хороо, төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс  Хятадын ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна. Мөн Сянган, Аомын, Тайваний ах дүү нар, Хятадын харъяат иргэдэд халуун мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Хятадын орчин үеийн бүтээн байгуулалтын үйл хэргийг  дэмжиж байгаа улс орнуудад баяр талархал дэвшүүлсэн байна.

     Ли Кэчян хэлэхдээ, БНХАУ байгуулагдсан ялангуяа өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш, ХКН нийт Хятадын ард түмнийг удирдан шаргуу тэмцэж, Хятадын онцлогтой социализмын замаар эрс хэлбэрэлтгүй урагшлан дэлхий нийтийн анхаарлыг татсан амжилт олж, чинээлэг нийгмийг  байгуулах бат бэх үндэс суурь тавьж өгсөн  гэжээ.

     Ли Кэчян хэлэхдээ, манай орон эдийн засгийн эргэлтийн шат ахих зангилаа үедээ байна,  олон хүнд  сорилтод тулгарч байгаа бөгөөд орчин үеийн байгуулалтыг хийхэд  урт замыг туулах болно. Сайн сайхан амьдралыг бүтээхэд Хятадын нийт  ард түмэн шаргуу тэмцэх хэрэгтэй. Бид эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрээ үргэлжлэн өөрчилж, бүтцийн зохицуулалтаа эрчимжүүлэн, Хятадын эдийн засгийг шат өгсүүлэх болно. Ардын амьдралыг үндэс болгон боловсрол, эрүүл мэнд, соёл зэрэг олон төрлийн  үйл хэргийг хөгжүүлж,  үр дүнг нь нийт ард олонд хүртээх болно гэжээ.

       Ли Кэчян хэлэхдээ, бид "нэг орон хоёр систем"-ийн чиглэлийг эрс хэлбэрэлтгүй баримталж, тулгуур хуулийн дагуу, Сянган, Аомыний урт хугацааны цэцэглэл хөгжил тогтвортой байдлыг хангаж, Тайваний хоолойн  харилцааны энх тайван хөгжлийг ахиулж,  Хятадын үндэстнүүдийн цэцэглэл хөгжлийн шинэ хуудсыг бичих болно гэжээ.

     Ли Кэчян хэлэхдээ, бид энх тайван хөгжлийн замаар эрс хэлбэрэлтгүй замнаж, олон улсын хамтын ажиллагаанд харилцан ашигтай хамтаар хожих зарчмын дагуу дэлхийн олон оронтой хөгжлийн боломжийг хуваалцахад бэлэн байгаа бөгөөд сорилтыг хамтаар давж, дэлхийн энх тайван бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалж, хүн төрөлхтний  сайн сайхан ирээдүйг хамтаар байгуулахад бэлэн байна гэжээ. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе