• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ардын баатруудын дурсгалын хөшөөнд цэцэг өргөв

CRI       (GMT+08:00) 2013-10-01 15:05:11

      10-р сарын 1-ний өдөр бол БНХАУ байгуулагдсаны 64 жилийн ойн өдөр. Үдээс өмнө, Ши Жиньпин, Ли Кэчян, Жан Дэжян, Юй Жэншин, Лю Юүншань, Ван Чишань, Жан Гаоли зэрэг нам төрийн удирдагчид, иргэдийн төлөөлөл Тянь Аньмэний талбайд Ардын баатруудын дурсгалын хөшөөнд цэцэг өргөсөн байна.

     Хятадын нам төрийн шинэ удирдагчид Ардын баатруудын хөшөөнд анх удаагаа цэцэг өргөж байгаа нь энэ бөгөөд Хятадын тусгаар тогтнол, бүгд найрамдах улсыг байгуулахын төлөө тэмцэж, эрэлхэгээр амь үрэгдсэн баатруудад эмгэнэл илэрхийлсэн байна. 

     Ахмад байлдагчид, эмэгтэйчүүд, залуучууд, үрэгдсэн баатруудын ар гэрийнхэн, хөдөлмөрийн сайчуул гээд 3000 гаруй төлөөлөгчид энэхүү арга хэмжээнд оролцжээ.
 Хэдийгээр бороо орж байсан ч арга хэмжээ халуун дулаан уур амьсгалтай байлаа. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе