• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНХАУ-аас Сирид суугаа элчин сайдын яам халдлагад өртжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-10-01 15:59:15

        9-р сарын 30-нд Сирийн нийслэл Дамаск хотод халдлагын олон хэрэг гарсан байна. БНХАУ-аас Сирид суугаа элчин сайдын яам мөн өдөр миномётын суманд өртөж, Сирийн харьяат нэг ажилтан шархаджээ.

        Шархадсан хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд амь нас нь аюулгүй юм байна.

        Эх сурвалжид тэмдэглэснээр, мөн өдөр Сирийн Ерөнхийлөгчийн ордон зэрэг олон газарт зэвсэгт халдлага гарчээ. Үүнд миномётын нэг сум нь БНХАУ-аас Сирид суугаа элчин сайдын яамны хашаанд унаж дэлбэрсэн байна.

        Элчин сайдын яамны албаны хүний мэдээлснээр, халдлагын дараа, БНХАУ-аас Сирид суугаа элчин сайдын яам ажлаа түр зогсоосон байна. Хэргийн дараа Сирийн холбогдох албан тушаалтан болон цэргийн анги элчин сайдын яаманд ирсэн байна. Түүнчлэн мөн өдрийн халдлагын үеэр Сирийн үндэсний телевизийн орчимд хоёр сум тусаж, хоёр энгийн иргэн шархдаж, хэд хэдэн автомашин сүйдсэн аж.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе