• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Засгийн газрын зарим байгууллага ажлаа зогсоох нь Америкийн эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж анхаарууллаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-10-01 16:23:43

  АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 9-р сарын 30-нд хэлэхдээ, Холбооны засгийн газрын зарим байгууллага 10-р сарын 1-нээс ажлаа зогсоовол иргэдийн амьдрал болон эдийн засгийн өсөлтөд маш их сөрөг нөлөө учруулах болно. Америк доллар бол олон улсын нөөцийн валют, Америкийн эдийн засаг бол дэлхийн эдийн засгийн үндэс суурь юм. Улс төрийн хоёр намын маргаанаас шалтгаалж дэлхийн эдийн засагт дарамт, цохилт үзүүлэх ёсгүй гэжээ.

  Тэрээр хэлэхдээ, би Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын Конгресс дахь гишүүдтэй өнөөгийн мухардмал байдлаар зөвшилцөхөд бэлэн, гэвч Конгрессын гишүүд Америкийн өрөө төлөхөөс зайлсхийхаар хясах ёсгүй. Конгресс Засгийн газрын урьдчилсан төсвийг батлах болоод Засгийн газар өрөө төлөхөөс зайлсхийх хариуцлагыг хүлээж байдаг гэжээ.

  Америкийн холбооны засгийн газрын урьдчилсан төсвийн хэлэлцээр мухардмал байдалд орсноос Нью-Йоркийн Хөрөнгийн биржийн 3 том үзүүлэлт 9-р сарын 30-нд унасан бөгөөд ам долларын гол валютуудтай харьцах ханш ч буурсан байна.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе