• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон улсын шинжлэх ухаан техникийн шинэ санааны хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэх хэрэгтэй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-10-01 17:01:34

        БНХАУ байгуулагдсаны 64 жилийн ойн өмнө 9-р сарын 30-д, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо "Шинэлэг санааны хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх" сэдвийн доор 9 дэх удаагийн сургалт зохион байгууллаа. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин онцлохдоо, Шинэлэг санааны хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх нь Хятадын ирээдүйтэй холбогдож байгаа болохоор бүх нийгэм даяараа шинжлэх ухаан, техникийн шинэ санаачлахын аугаа их хүчин чадлыг гүйцэд таньж, Олон улсын шинжлэх ухаан техникийн шинэлэг санааны хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн, энэхүү стратегийг сайтар хэрэгжүүлэх хэрэгтэй гэв. 

        Ши Жиньпин хэлэхдээ, эдүгээ, дэлхийн хэмжээнд авч үзвэл шинжлэх ухаан техникийн дэвшил нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол хөшүүрэг болж байна. Дотоодын байдалд авч үзсэн ч шинийг санаачлах нь маш тулгам шаардлагатай болоод байна гэжээ. Энэ тухай тэрээр 5 зүйлийг даалгасан байна. Тухайлбал нэгд, шинжлэх ухаан, техникийн шинэ санаачлах болон эдийн засаг, нийгмийн хөгжлийг нягт уялдуулах. Хоёрт, бие даан шинийг санаачлахыг хүч тавин дээшлүүлэх. Гуравт, боловсон хүчний хөгжлийн механизмыг боловсронгуй болгох. Дөрөвт, бодлогын таатай орчноор хангах. Тавд, шинжлэх ухаан, техникийн нээлттэй хамтын ажиллагааг өргөтгөх зэрэг болно.\Д.Х\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе