|
|
||
Индонезод айлчилж байгаа БНХАУ-ын дарга Ши Жиньпин 3-нд Индонезийн ерөнхийлөгч Сусило Юдоёонотой хамт Жакартад Хятад Индонезийн бизнес үдийн зоогт орсон байна. Ши Жиньпин үг хэлж тэмдэглэхдээ, Хятад Индонезийн эдийн засан худалдааны хамтын ажиллагаа цаг үедээ тохирч, хөгжлийн өргөн уудам хэтийн төлөвтэй юм. Хоёр орны аж ахуйн нэгж боломжийг завдан хамтаар урагшилж, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг нэн өндөр шатанд, нэн өргөн хүрээнд хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Индонезийн эдийн засаг харилцан нөхвөрлөж байдагаас хамтын ажиллагааны асар их нөөц хүчинтэй юм. Хоёр орны харилцаа тасралтгүй хөгжихийг дагалдан хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа түүхийн хамгийн сайн үедээ ороод байна. Хятадын Индонезийн харилцааг тал бүрийн стратегийн түншийн харилцаа болгож, хоёр тал бас эдийн засаг худалдааны 5 жилийн хөгжлийн төлөвлөгөө тогтоож, хойшдын хамтын ажиллагааны чухал салбарыг тогтоосон юм гэжээ.
Сусило Юдоёоно хэлэхдээ, хоёр орон бүгд шинэ тулгар хөгжиж байгаа зах зээлийн орон бөгөөд өөрийн хөгжлийн зорилтоо биелүүлэхээр чармайж байна. Хоёр орон харилцан хөгжлийн чухал боломж хангаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны түнш болно. Нөөц хүчээ уудлан эдийн засаг худалдаа, эрчим хүч, дэд бүтцийн байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн хамтаар хожихыг хүсэж байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |