• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Малайзын ерөнхий сайдтай хэлэлцээ хийв

CRI       (GMT+08:00) 2013-10-04 17:19:15

      Хятад улсын дарга Ши Жиньпин 4-нд Малайзын ерөнхий сайдын ордонд тус улсын Ерөнхий сайд Нажиб Тун Разактай хэлэлцээ хийлээ. Хятад, Малайзын хамтын ажиллагааны ололт амжилтыг хоёр орны төрийн тэргүүн өндрөөр үнэлээд, шинэ нөхцөл байдалд Хятад, Малайзын харилцааг тал бүрээр урагшлуулах талаар санал бодлоо гүнзгий солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрлээ. Түүнчлэн хоёр орны харилцааг тал бүрийн стратегийн түншийн харилцаа болгон дээшлүүлэхээр шийдлээ.

      Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс Малайзтай тогтоосон харилцаагаа дээд хэмжээнд чухалд үзэж байна. Түүхийн шинэ үед хоёр тал стратегийн хамтын ажиллагааны төвшнөө улам нэмэгдүүлж, Хятад, Малайзын харилцаа цаашид ч тус бүс нутагт үлгэр жишээ, удирдан дагуулах үүргээ харуулах ёстой гэжээ.

      Хоёр орны хамтын ажиллагааны талаар Ши Жиньпин санаачилга дэвшүүллээ. Нэгд, хоёр орны удирдагчид харилцаа холбоотой байх сайхан уламжлалаа хадгалж, Хятад, Малайзын найрсаг харилцааны гол талаас гараа авч, том чухал асуудлаарх стратегийн зөвшилцөл, хоёр талт харилцааны дээд зиндааны зураг төлөвлөгөөг эрчимжүүлэх. Хоёрт, тус тусын хөгжлийн стратегийн дагуу эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа өргөтгөж, хоёр талын худалдааны хэмжээг 2017 онд 160 тэрбум ам.доллар хүргэх зорилтыг биелүүлэх. Гуравт, мэдээлэл холбоо, алсын удирдлагатай хиймэл дагуул, био-техникийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх. Дөрөвт, батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвшилцлийн механизмын үүргийг бадруулж, хоёр орны армийн харилцаа хамтын ажиллагааг нэмэгдүүлэх. Тавд, орон нутаг хоорондын хамтын ажиллагаа болон иргэдийн харилцааг өргөтгөх зэрэг болно.\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе