• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Хятад, Малайзын эдийн засгийн форумд оролцов

CRI       (GMT+08:00) 2013-10-05 16:02:38

      Хятад улсын дарга Ши Жиньпин 4-ний өдөр Куала Лумпурт Малайзын ерөнхий сайд Нажиб Тун Разакийн хамт Хятад, Малайзын эдийн засгийн хамтын ажиллагааны дээд форумд оролцож, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Хятадын эдийн засгийн хөгжил сэдвээр чухал үг хэллээ. Түүнчлэн хоёр орны эдийн засгийн салбарынхан завшаан боломжийг ашиглаж, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ хуудас нээхийг хүсэж байна гэжээ.

      Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хятад, Малайз дипломат харилцаа тогтоосон 39 жилд харилцан ашигтай хамтын ажиллагаа гүнзгийрсээр ирлээ. Хятад улс 4 жил дараалан Малайзын худалдааны хамгийн том түнш болсон бөгөөд Малайз улс ч 5 жил дараалан АСЕАН дахь Хятадын худалдааны хамгийн том түнш болж, хоёр талын олон салбарын хамтын ажиллагаа Хятад, АСЕАН-ны хамтын ажиллагааны тэргүүн эгнээнд хөгжиж ирсэн гэв.

      Хоёр орны хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар Ши Жиньпин санаачилга гаргав. Үүнд нэгд, хоорондын худалдааг өргөтгөж, 2017 онд хоёр талын худалдааны хэмжээг 160 тэрбум ам. долларт хүргэхээр чармайх. Хоёрт, харилцан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, Чиньжөү, Куантаны аж үйлдвэрийн бүсийн бүтээн байгуулалтыг дэмжиж, Хятадын аж ахуйн нэгжүүд Малайзын хөгжлийн 6 том бүтээн байгуулалтын төсөлд идэвхтэй оролцохыг дэмжих. Гуравт, банк санхүүгийн хамтын ажиллагааг өргөтгөж, тухайн орны валют харилцан солилцох хэмжээг нэмэгдүүлж, санхүүгийн эрсдэлээс болгоомжлох. Дөрөвт, хөдөө аж ахуй, усны аж ахуйн хамтын ажиллагааг хөгжүүлж, байгалийн каучук тарьж ургуулах, боловсруулах, хөдөө аж ахуйн машин механикийн худалдаа, загас агнуур, гүн усанд тэжээж арчлах зэрэг салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх. Тавд, бүс нутгийн хамтын ажиллагааг хамтын хүчин чармайлтаар урагшлуулж, нээлттэй, халамжтай, хамтаар ялах хамтын ажиллагааны орчин бүрдүүлж, хамтын хөгжлийг дэмжих эдгээр болно.\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе