|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 5-нд Куала Лумпурт Малайзын ерөнхий сайд асан Датук Сери Махатиртай уулзав.
Датук Махатир олон жилийн турш Хятад, Малайзын найрсаг хамтын ажиллагааг урагшлуулахын төлөө чухал хувь нэмэр оруулсныг Ши Жиньпин сайшаагаад, түүнийг Хятадын ард түмний хүндтэй сайн нөхөр гэв. Ши Жиньпин хэлэхдээ, 600 гаруй жилийн өмнө Хятадын далайчин Жэн Хэ 7 удаа алс далайгаар аялахдаа 5 удаад нь Мелакад буудаллаж байсан түүхтэй, энэ нь Хятад, Малайзын найрсаг харилцааны түүхэнд эргэж дурсагдах үйл явдал юм. Хятад улс өнөөг хүртэл энх тайвны хөгжлийн замаа эрс хэлбэрэлтгүй баримталж, хөрштэйгээ итгэл найдвартай харилцаж, Малайз улстай найрсаг хөршийн харилцаагаа хөгжүүлсээр ирсэн юм. Хятадын ард түмэн "хоёр төрлийн зуун жил"-ийн тэмцлийн зорилтдоо хүрэхийн төлөө чармайж байна. Малайз улс ч "2020 оны том зорилт"-ынхоо төлөө алхаж байна. Хоёр орон өргөн хүрээний хамтын ашиг сонирхолтой, хөгжлийн үйл явц адил, харилцан ашигтай хамтын ажиллагааны хэтийн төлөвтэй. Айлчлалын үеэр миний бие Малайзын олон салбарынхан Хятад улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх маш их эрэлт хүсэлтэй байгааг мэдэрсэн. Хоёр орны олон салбарын харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг Хятадын тал идэвхтэй дэмжинэ гэж илэрхийлэв.\У\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |