• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дарга Ши Жиньпин Инлактай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-10-06 19:28:54

      6-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Индонезийн Бали аралд Тайландын ерөнхий сайд Инлак Шинавачатай уулзав.

      Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Тайландын харилцаа нь улс төр, эдийн засаг, ард иргэдийн бат бэх үндэс суурьтай юм, хөгжлийн нөөц хүч маш их, сайн сайхан ирээдүйтэй юм. Тайландтай найрсаг харилцаагаа хөгжүүлэхийг Хятад улс маш чухалчилж, Тайландыг тус бүс нутгийн хамтын ажиллагааны чухал түншээр үзэж байгаа юм. 2012 онд, хоёр орон тал бүрийн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа байгуулж, Хятад Тайландын харилцаа хөгжлийн шинэ шатанд гарав. Хоёр тал нягт харилцаагаа хэвээр хадгалж, өөрийн хөгжлийн шаардлагатай уялдуулж, хамтын ажиллагаагаа сайтар төлөвлөж, шинэ гарааг эхлүүлэн хөгжүүлж, Хятад Тайландын харилцааг улам цаашид түлхэн урагшуулна. Хурдны төмөр зам болон усан ашиглалтын дэд бүтэцийг байгуулах бүс нутгуудын харилцан саадгүй нэвтрэлцэх болон Тайландын улсын эдийн засаг, ардын амьжиргаа бол маш чухал хамтын ажиллагааны салбар учир түүнийг Хятад Тайландын найрамдалын барилга байгууламжаар үзэх ёстой гэжээ.

      Инлак Шинавача хэлэхдээ, Хятад улстай харилцаагаа эрчимжүүлж, эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөтгөж, хурдны төмөр зам, усан ашиглалтын дэд бүтцийн байгуулалт зэрэг төслийг сайтар хэрэгжүүлэхийг Тайландын засгийн газар хүсэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе