|
|
||
6-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Индонезийн Бали аралд Шинэ Зеландын ерөнхий сайд Жон Кеантай уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ, улс төрийн дээд төвшний харилцан итгэлцэл болон харилцан ашигтай, хамтаар амжилтад хүрэх эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны "хос хүрдийн түлхэц" дор, Хятад Шинэ Зеландын харилцаа маш хөгжиж байна. Олон улсын болон бүс нутгийн маш олон асуудлаарх хоёр талын байр суурь адил юм уу ойролцоо байдаг, тус тусын хөгжлийн замналыг хүндэтгэж, тус тусын гол ашиг сонирхол болон чухалчлан анхаарч байгаа асуудлаар харилцан тус дэм болох юм. 2013 оны эхний хагас жилд, Хятад улс анх удаагаа Шинэ Зеландын худалдааны хамгийн том түнш болсон юм гэжээ.
Жон Кеан хэлэхдээ, Шинэ Зеланд Хятад хоёр талын олон салбар дахь хамтын ажиллагаа маш сайн байж, хоёр орны харилцаа тасралтгүй шинэ шатанд гарч байна. Хятадтай харилцаагаа хөгжүүлэхийг Шинэ Зеландын тал маш чухалчилж, Хятадын талтай хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэх болно гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |