|
|
||
ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 6-ны үдээс өмнө Индонезийн Бали аралд Тайваны хоолойн хоёр эргийн хамтын зах зээлийн сангийн зөвлөлийн хүндэт дарга Сяо Ваньчан нарын хүмүүстэй уулзав. Ши Жиньпин хэлэхдээ, хоёр эргийнхэн энх тайван хөгжлийн зөв замаар явж, "хоёр эргийн нэг гэр бүлийнхэн " ойлголтоор солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятадын үндэстний агуу их сэргэн мандлыг биелүүлэх ёстой гэжээ.
Түүхийн завшаан боломжийг эрхэмлэн, хоёр тал иргэдийн сэтгэлд нийцүүлж, хоёр эргийн харилцааг шинэ ахицад хүргэх ёстой. Хоёр эргийн харилцаанд зохицуулах шаардлагатай үйл хэргийн талаар гол удирдах байгууллагын хариуцлагатан нүүр тулан учирч санал бодлоо солилцох ёстой гэж Ши Жиньпин онцлов. Хоёр эргийн эдийн засгийн хамтын ажиллагааны талаар Ши Жиньпин хэлэхдээ, хоёр эргийн эдийн засгийн харилцаа нь Хятадын үндэстний эдийн засагт багтан ордог, Ази Номхон далайн эдийн засгийн хөгжлийн шинэ байдалд, хоёр тал хамтын ажиллагааг эрчимжүүлэн, өрсөлдөөн сорилтыг ялан туулж чадна. Хоёр эргийн эдийн засгийн хамтын ажиллагааны механизмын байгуулалтыг эрчимжүүлж, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг түлхүү ахиулах ёстой гэжээ.
Сяо Ваньчан хэлэхдээ, дэлхийн эдийн засгийн шинэ сорилтод хоёр эргийнхэн эдийн засаг худалдааны дүрэмжсэн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр эргийн харилцааны тогтвортой хөгжилд тус дөхөм үзүүлэх ёстой гэжээ. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |