|
|
||
АПЕК-ны гишүүн орнуудын удирдагчдын 21 дэх албан ёсны бус уулзалт 7-ны өдөр Индонезийн Бали аралд нээгджээ. Хятад улсын дарга Ши Жиньпин чухал яриа хийж, өнөөгийн дэлхийн эдийн засгийн талаарх үзэл бодлоо дэлгэж, АПЕК-ны орнууд шинэ хөгжлийн шат үеэ эхлүүлэхийн тул эдийн засгийн бодлого эрчимжүүлж, Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалан, гишүүн орнуудын эдийн засгийн бүтцээ тохируулж, дэлхийн нийтийн нээлттэй эдийн засгийг хамгаалан хөгжүүлж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд үзүүлэх бүс нутгийн нөлөөг улмаар эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ.
Дарга Ши Жиньпин "Ази Номхон далайн бүсийн хөтлөн дагуулах үүргийг бадруулж, дэлхийн нийтийн нээлттэй эдийн засгийг хамгаалан хөгжүүлэх" сэдвээр хийсэн яриандаа, дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал ерөнхийдөө эргэлттэй байна, гэвч тогтворгүй байдал мөн л ил байна, дэлхийн эдийн засгийг бүх талаар сэргээж, эрүүлээр хөгжүүлэхэд мөн л хатуу сорилт нүүрлэж байна. Ази Номхон далайн бүс зоригтой, шийдэмгий байж, хөтлөн дагуулах, замчлах үүргээ биелүүлэх хэрэгтэй юм гэжээ.\Дүүрэнжаргал орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |