• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Оросын Ерөнхийлөгч В. Путинтай уулзав

CRI       (GMT+08:00) 2013-10-08 11:05:43

      Дарга Ши Жиньпин 7-нд Индонезын Бали аралд ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтай уулзав. Хоёр орны төрийн тэргүүн нар халуун дотно найрсаг байдалд Хятад, Оросын стратегийн тал бүрийн хамтын ажиллагааны харилцаа, түүнчлэн хамтаар сонирхож буй асуудлаар санал солилцлоо.

      Ши Жиньпин хэлэхдээ, энэ бол бидний энэ оны 5 дахь уулзалт юм. Энэ нь Хятад, Оросын харилцаа өндөр төвшинд байгаа болон онцгой талтайг харуулж байна. Энэ он бол Хятад, Оросын харилцааны баялаг амжилттай жил болж байна. Хятад, Оросын Ерөнхий сайд нарын тогтмол хугацааны уулзалт, Хятадын аялал жуулчлалын жилийн хаалтын үйл ажиллагаа зэрэг чухал арга хэмжээний бэлтгэлийг хамтаар сайтар хангаж, худалдааны бүтцийг сайжруулан, эрчим хүч нөөц баялгийн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, өндөр технологи, шинэ аж үйлдвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхтэй өргөжүүлж, олон улсын үйл хэрэгт цаашид ч нягт харилцаж, хамтарч ажиллах нь зүйтэй. Оросын талтай зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Ази, Номхон далайн бүсийн аюулгүй байдал, тогтвортой байдал, хөгжил дэвшлийг хамтын хүчин чармайлтаар хамгаалахад Хятадын тал бэлэн байна гэж илэрхийлэв.

      В. Путин хэлэхдээ, эдүгээ Орос, Хятадын харилцаа маш сайн хөгжиж байна, хоёр талын удирдагчдын харилцаа нягтшиж, эдийн засаг худалдаа, хоёр арми, хүмүүнлэгийн зэрэг салбарын харилцаа хамтын ажиллагаа улам эрчимжиж, олон улсын болон бүс нутгийн асуудал дээр үр ашигтай хамтран ажиллалаа. Миний бие Дарга Ши Жиньпиний хамт олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг урагшлуулж, эрчим хүч, дэд бүтцийн байгуулалт зэрэг хамтын ажиллагааны томоохон төслүүдийг сайтар хэрэгжүүлж, олон улсын үйл хэрэг дэх харилцаа, зохицуулалтаа бэхжүүлэхэд бэлэн байна гэв.

      Хоёр талын нийтлэг ойлголт, хэлэлцээний хэрэгжиж буй байдалд хоёр орны төрийн тэргүүн нар анхаарал тавьж,биечлэн хянан ахиулахаар боллоо. Түүнчлэн хоёр орны холбогдох байгууллагууд тал бүрийн механизм тогтоож, харилцаагаа нэмэгдүүлж, хоёр орны олон салбарын хамтын ажиллагааны төслийн хэрэгжилтийг урагшлуулахыг үүрэг болголоо.\У\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе