• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Хятад АСЕАН-ны удирдагчдын 16 дахь хуралд үг хэлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-10-09 18:00:11

  Хятадын ерөнхий сайд Ли Кэчян 9-ний үдээс хойш Хятад АСЕАН-ны удирдагчдын 16 дахь хуралд оролцох үед хэлэхдээ, Хятад АСЕАН холын хараагаар хоёр талын харилцааг үнэлж, улс төрийн хоёр талт нийтлэг ойлголцол болон олон салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэн, ирэх арван жил дэх хоёр талын харилцааг өргөн салбар, гүнзгий давхаргад, дээд төвшнөөр хөгжүүлэх ёстой гэжээ.

    Улс төрийн нийтлэг ойлголцол нь: нэгд хамтын ажиллагааг хөгжүүлэхийн үндэс нь стратегийн итгэлцлээ гүнзгийрүүлж, найрсаг хөршийн харилцааг өргөтгөх. Хоёрт, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн гол нь эдийн засгийг хөгжүүлэхэд байгаа бөгөөд харилцан ашигтай хамтаар ялалт байгуулах явдал юм.

    Түүнчлэн хамтын ажиллагааны долоон салбарыг хамарч, ерөнхийд нь 2+7-ын хамтын ажиллагааны хүрээг тогтоожээ. Энэ нь хоёр иргэдэд үр өгөөжийг өгөх бөгөөд тус бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжил цэцэглэлд нэн их хувь нэмэр оруулах юм. \С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе