• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

IMF эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-10-09 11:25:36

    Олон улсын валютын сан буюу IMF-ийн 8-ны өдөр нийтэлсэн "Дэлхийн эдийн засгийн төсөөлөл" тайланд энэ жил болон ирэх жилийн дэлхийн ба Хятад улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулсан бөгөөд Хятадын эдийн засгийн өсөлт дунд хугацаанд удаан хэвээр байх болно гэжээ.

    Олон улсын валютын сангийн энэ тайланд, дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд удааширч, эдийн засгийн уналтын эрсдэл хэвээр байх бөгөөд энэ жил болон ирэх жил дэлхийн эдийн засаг тус бүр 2.9%, 3.6% өснө гэж төсөөлсөн нь энэ оны 7-р сард тооцсоноос тус бүр 0.3 болон 0.2 нэгж буурсан байна.

    Тайланд Хятадын эдийн засаг энэ жил болон ирэх жил тус бүр 7.6%, 7.3% нэмэгдэнэ гэж төсөөлсөн нь 7-р сард тооцсоноос тус бүр 0.2, 0.4 нэгж буурчээ. Тус сангийн судалгааны газрын дэлхийн эдийн засгийн судалгааны хэлтсийн орлогч дарга хатагтай Рупа Даттагупта хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "эдийн засагт үргэлжлэн сэдэлт өгөхөө Хятадын Засгийн газар бууруулсан. Үүнийг Олон улсын валютын сан зөв гэж үзэж байна. Цаашид Хятадын Засгийн газар өөрчлөлтийн нэн олон арга хэмжээ авч, хэрэглээг гол болгосон эдийн засгийн өсөлтийн арга хэлбэрт шилжүүлэх болно. Үүнд нийгмийн аюулгүйн сүлжээний бүтээн байгуулалтыг төгөлдөржүүлж, санхүүгийн хяналт удирдлага зэрэг арга хэмжээг эрчимжүүлэх болно" гэжээ. \Навч орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе