• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол сагсчид Зүүн Азийн 6-р наадамд өрсөлдөөнтэй тоглож байна

CRI       (GMT+08:00) 2013-10-10 17:59:57

      ХОУР-гийн мэдээ: Зүүн Азийн 6-р наадам энэ сарын 6-аас өнөөдөр болтол нэгэнт 5 өдөр үргэлжиллээ. Энэ удаагийн наадмын 24 төлийн тэмцээний нэг сагсны тэмцээн 9-нд Тяньжин хотын аж үйлдвэрийн их сургуулийн спортын талбайд болж, Монгол улсын эрэгтэйн сагсчид бие нурууны давуу талаас гадна хамгаалалтаас хурдан довтолгоо руу шилжих аргаар Гуам аралтай ширүүн тоглож, 1997 онд уг оронтой анх үзэлцэн ялагдаж байсан түүхээ шинэчилж 83:71-гийн дүнгээр эрэгтэйн сагсны тэмцээнээ ялалтаар эхлүүлсэн бол, 10-ны өдрийн хоёр дахь тоглолтдоо Азийн сагсны тэргүүлэгч орны нэг БНСУ-ын багтай тоглож, эцсийн 8 минут 38 секундэд 61:58-ын бүтэмжээр үзэгчдийн сэтгэлийг оргилуулсан боловч эцэст нь 68:76-аар харамсалтай ялагджээ.

      Энэ хүчтэй тоглолт боллоо, манай багийн тамирчид өөрсдийн хүчээ дайчилж тоглосон, гэхдээ багаар ажиллах талд дутмаг байна, хойшид энэ талаар өөрийн багаа илүүхэн хөгжүүлнэ гэж Дасгалжуулагч О.Баярцогт тоглолтын дараа хэлсэн байна.

      БНСУ-ын баг харицан уялдаж ажиллахыг тэргүүнд тавьж тоглодог, хойшид энэ талаар ивэдхтэй боловсруулна, Монгол улсын сагсны багийн эрч хүчин өдөр ирэх тусам хөгжиж байгааг энэ удаагийн тоглолтоор ойлголоо, цаашдын тэмцээнд нэн сайн амжилт олохыг хүсэж байна гэж Өмнөд Солонгосын дасгалжуулагч Чой Бү Юн \ CHOI BU YONG\ хэлсэн байна.

     11-ний өдөр Монголын багийхан Хятадын Тайваний багтай өрсөлдөх болно.\ХОУР-гийн сэтгүүлч Анар тухайн газарт мэдээлэв\

Хүчтэй дэмжигч Монгол оюутан

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе