|
|
||
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 11-ний үдээс өмнө Брунейн султан Хасанал Болкиатай Вангийн ордонд албан ёсны хэлэлцээ хийжээ.
Ли Кэчян хэлэхдээ, Брунейтэй стратегийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг Хятадын Засгийн газар чухалд үзэн, хоёр орны хамтын ажиллагааны төвшинг улам дээшлүүлэхэд бэлэн байна гэжээ. Түүнчлэн АСЕАН-ы дарга орны хувиар Хятад-АСЕАН-ы харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг ахиулахад нааштай үүрэг гүйцэтгэсэн Брунейн талыг сайшаасан бөгөөд үргэлжлэн хувь нэмэр оруулж ажиллахыг хүсжээ.
Хасанал Болкиа хэлэхдээ, Бруней болон Хятадын харилцаа нааштай хөгжиж, хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа баялаг амжилтад хүрсэн гэв.
Хэлэлцээний дараа, хоёр орны удирдагчид "Тэнгис дээрх хамтын ажиллагааны тухай БНХАУ-ын Засгийн газар болон Бруней Улсын Засгийн газрын ойлголцлын санамж бичиг", "Нефтийн салбарт хамтарсан компани байгуулах тухай Хятадын Тэнгисийн нефтийн ерөнхий компани болон Брунейн Нефтийн үндэсний компанийн хэлэлцээр" зэрэг хамтын ажиллагааны бичиг баримтад гарын үсэг зурах ёслолд оролцон бөгөөд "БНХАУ болон БДУ-ын хамтарсан мэдэгдэл"-ийг нийтэлсэн байна.\Д.Х\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |