|
|
||
"10-р сарын 1"-ний алтан долоо хоногийн амралтын хугацаанд Эрээн хот давхацсан тоогоор нийт 30 мянга гаруй жуулчдыг хүлээн авсан нь, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3% нэмэгджээ. Жуулчлалын орлого нь 29 сая 779 мянга гаруй юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 35% нэмэгдэж, жуулчны газрууд давхацсан тоогоор 12 мянга гаруй жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3% нэмэгдсэнийг Эрээн хотын аялал жуулчлалын газар мэдээлжээ.
Алтан долоо хоногийн амралтын хугацаанд, хотын эргэн тойрны аялал, Хятад Монголын нэг өдрийн аялал, Улаанбаатарын олон өдрийн аялал нь Эрээн хотын энэ оны жуулчлалын халуун цэг болж, жуулчид байгалийн өнгө үзэмжтэй танилцахын зэрэгцээ соёл түүхтэй танилцахад дөхөм үзүүлсэн байна.
"Аялал жуулчлалын хууль"-ийн хэрэгжилт болон алтан долоо хоногийн амралтын нөлөөгөөр, дунд хол замын аяллын үнэ нийтдээ нэмэгдсэн ч богино замын аялал хүмүүст маш их таалагджээ. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |