• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Элис Мунро Нобелийн утга зохиолын шагналын эзэн боллоо

CRI       (GMT+08:00) 2013-10-11 10:03:11

      2013 оны Нобелийн утга зохиолын шагналын эзэн 10-ны 19 цагийн үед тодорлоо. Канадын эмэгтэй зохиолч Элис Мунро уг шагналыг хүртсэн байна. Шалгаруулах комисс түүнийг орчин үеийн өгүүллэгийн мастер гэж үнэлсэн байна. Уг шагналын хүчтэй өрсөлдөгч Японы зохиолч Харуки Мураками дахин нэг удаа гар хоосон буцсан байна.

       Элис Мунро 1931 онд Канадад төрсөн, түүний ихэнх бүтээл нь амьдарч байсан тосгоных нь амьдралтай холбоотой. Тэрээр зоиол бүтээлдээ эгэл жирийн эмэгтэйчүүдийн амьдралыг тусгахдаа, амьдралын хүнд сэдвийг энгийн үг хэллэгээр хөнддөг, Америкийн зохиолчид түүнийг "орчин үеийн Чехов" гэж нэрлэсэн байна. \Э.Г\

1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе