• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зүүн Азийн 6-р наадмын боулингийн тэмцээний мэдээлэл

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-10-12 15:45:31

      ХОУР-гийн мэдээ: Зүүн Азийн 6-р наадмын боулингийн тэмцээн 7-ноос 15-ны өдрүүдэд эрэгтэй эмэгтэй, ганцаарчилсан, багийн 2-чилсан, 3-чилсан, 5 хүний тэмцээн зэрэг хэлбэрээр болж байна. Монгол улсын боулингийн спортын баг нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, тэд төрөл бүрийн тэмцээнд идэвхтэй тоглож, ирэх жилийн Азийн наадамд бэлтгэх зорилготой оролцож байна.

      Монгол улсын боулингийн баг энэ оны 7-р сард Өмнөд Солонгосын Инчонд болсон Азийн танхмын наадамд оролцсон нь Монгол улсын олон улсын хэмжээний анхны тэмцээн юм. Энэ удаагийн Зүүн Азийн наадамд оролцож буй тамирчид 20-оод насны тамирчид голлосон шинэ тамирчид, 2 албаны хүн, эрэгтэй 6, эмэгтэй 5 тамирчин нийт 13 хүний бүрэлдэхүүнээр тус тэмцээнд оролцож байна. Бид тамирчиддаа дадлага, туршлага судлах, хувь хүний ур чадварыг дээшлүүлж, ирэх жилийн Азийн наадамд бэлтгэх зорилготой тус наадамд оролцож байна гэж Монгол улсын боулингийн спортын багийн ахлах дасгалжуулагч Зоригт танилцуулж хэллээ.

      Боулинг Монголд дэлгэрээд 16 жил болж байна, гэхдээ нэгэн үе тасарч 2009 оноос боулингийн спорт дахин хөгжсөн болохоор шинээр хөгжиж буй спортын төрөл гэгддэг. Монголын хувьд, боулингийн спортыг улам хөгжүүлэхэд мэргэжлийн тамирчид их хэрэгтэй байгаа, тийм учраас цаашид боулингийн спортоор хичээллэх олон залуу тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулах болно гэж Зоригт мөн хэллээ. \Сурвалжлагч Анар Тяньжингээс мэдээлэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе