• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Таиландын харилцаа дотноос дотно болж хөгжинө гэв

CRI       (GMT+08:00) 2013-10-12 09:01:25

       Таиландад айлчилж байгаа Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 11-ний үдээс хойш Бангкокт Таиландын ерөнхий сайд Инглак Чинаватратай хэлэлцээ хийж, хоёр тал Хятад Таиландын ирээдүйн хөгжлийн чиглэл, чухал талыг төлөвлөн, хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрчээ. Хэлэлцээ өндөрлөсний дараа хоёр ерөнхий сайд хамтаар сэтгүүлчидтэй уулзан, хоёр орны төмөр замын хамтын ажиллагааны ойлголцлын меморандумд гарын үсэг зурах ёслолд оролцжээ.

       Хятадын шинэ засгийн газрын ерөнхий сайд анх удаа Таиландад айлчиллаа. Хэлэлцээний үеэр хоёр ерөнхий сайд Хятад Таиландын ирээдүйн хөгжлийн чиглэл, чухал талыг төлөвлөжээ. Ли Кэчян хэлэхдээ, Хятад-Таиландын харилцаа Хятад-АСЕАН-ын харилцааны тэргүүнд урагшилж байгаа бөгөөд үлгэр жишээ болон жолоодох үүрэг гүйцэтгэж байна гэжээ.

       Ли Кэчян Хятад-Таиландын харилцааг төгөлдөржүүлэх талаар санал дэвшүүллээ. Тэрээр хэлэхдээ, хоёр тал хоёр орны эдийн засаг худалдааны нэгдсэн комиссын үүргийг бүрэн харуулж, төмөр замын дэд бүтцийн байгуулалтын талаарх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хэрэгтэй. Бангкок-Нонгкай чиглэлийн хурдны төмөр замын байгуулалтад оролцоход Хятадын тал бэлэн байна. Банк санхүүгийн салбарын хамтын ажиллагаанд Таиландад юаниар тооцоо хийдэг банк байгуулахыг бодолцох болно. Хүмүүнлэгийн солилцооны хувьд хоёр орны иргэд энгийн паспортаар визгүй зорчихыг зөвшилцөж болно гэжээ.

      Ли Кэчян хэлэхдээ, бид ганц нэг төслөөр өргөн их хамтын ажиллагаагаа дүгнэж болохгүй, гэвч Хятад-Таиланд нэг гэрийн хүн шиг дотно байх нь дамжиггүй, бид дотноос дотно байж, хамтын ажиллагаа маань амжилт олж, хоёр орны ард түмэнд буян эдлүүлэн, бүс нутгаа хөгжүүлэх нь гарцаагүй гэжээ.

      Таиландын ерөнхий сайд Инглак Чинаватра хэлэхдээ, ерөнхий сайд Ли Кэчяны хоёр орны харилцааны талаарх саналыг Таиландын тал бүрэн сайшааж байна, Ли Кэчяны энэ айлчлалаар боломж болгон Таиланд Хятадын олон салбар дахь хамтын ажиллагааг тал бүрээр ахиулахыг хүсэж байна. Таиландын хурдны төмөр замын байгуулалтын төсөлд Хятадын талын оролцохыг сайшааж байгаа бөгөөд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулах гэсэн саналыг бүрэн дэмжиж байна гэжээ.

      Хэлэлцээний дараа хоёр ерөнхий сайд мөн эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан техник, далай тэнгис, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцон, "Хятад Таиландын харилцааны хэтийн төлөв"-ийг нийтэлсэн байна. /Э.Г/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе