Эрээн боомт рублийг шууд гуйвуулах боллоо
CRI (GMT+08:00) 2013-10-12 16:22:20
Эрээн боомтын рубль гуйвуулах анхны ажлыг үйлдвэр худалдааны Эрээн хот дахь салбар банк гүйцэтгэсэн байна. Үйлдвэр худалдааны банкны Москва дахь салбар банкиар дамжин төлбөр тооцоо хийх болсноор хэрэглэгчдийн рублиэр үндэстэн дамнасан худалдаа хийхийг биелүүлснийг Шилийн-голын банкны хяналт шалгалтын салбарын Эрээн дэх хэрэг эрхэлсэн газраас мэдээлсэн байна.
2013 оны 9-р сарын эцсийн байдлаар, рублиэр 326 удаа төлбөр тооцоо хийж, 425 сая 480 мянган рублийг модон материал импортлох зээлийн худалдаанд хэрэглэсэн байна. Рублийг шууд гуйвуулах болсон нь хэрэглэгчдийн ам. долларыг дахин рубль болгон солих эрсдэлийг ихээр багасгасан төдийгүй, Эрээн боомтын мөнгө гуйвуулах ажлыг улмаар бэхжүүлж, юанийн үндэстэн дамнасан ажил төрлийн хөгжлийг ахиулахад чухал ач холбогдолтой боллоо. \Р\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл