• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дугуйны төрлөөр Монгол улс дахин 1 мөнгө 1 хүрэл авчээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-10-13 16:01:18

      ХОУР-ийн мэдээ: Сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг татсан дугуйн спортын тэмцээн 13-ны үдээс өмнө эхэлж, эрэгтэй 80 км, эмэгтэй 50 км-ын холын зайны уралдаан явагдсан байна. Үүнд Монгол улсын тамирчин Алтан-зулын Алтан-сүх, Туул-хангайн Төгөлдөр нар эрэгтэй 80 км-ын зайд мөнгө, хүрэл медалийг тус тус авч, Монгол улсын медалийн тоог нэмсэн байна.

Алтан-сүх\баруун\ болон Төгөлдөр\зүүн \ дасгалжуулагч Болор-эрдэнэтэй

      13-ны өдрийн 14 цаг 30 минутын байдлаар, наадмын спортын 24 төрөл дэх 254 бага төрлийн 172 аварга алтан медалиа гардаж, нийт 551 медаль эзнээ олоод байна. Үүнд Хятад 97 алт, 53 мөнгө, 33 хүрэл, нийт 183 медалиар түрүүлж, Өмнөд Солонгос 27 алт, 43 мөнгө, 44 хүрэл, нийт 114 медалиар үзүүрлэж, Япон 23 алт, 32 мөнгө, 50 хүрэл, нийт 105 медалиар 3-рт, харин Монгол улс 4 мөнгө 12 хүрэл нийт 16 медалиар Гуан арлын өмнө 8-рт оржээ. \Сурвалжлагч Анар Тяньжинээс мэдээлэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе