|
|
||
ХОУР-ийн мэдээ: Энэтхэгийн Мадхя мужийн Датя бүс нутгийн нэгэн сүмийн үймээнд 89 хүн олны хөлд гишгэгдэн амиа алдаж, 115 хүн шархаджээ.
Мөн өдөр Энэтхэгийн уламжлалт Навратхи баярын сүүлчийн өдөр байсан ба 250 мянга орчим мөргөлч ойролцоох муж хотоос тус сүмд мөргөхөөр ирээд байжээ. Тухайн үед сүмд 50 мянга орчим мөргөлч хурсан байлаа.
Орон нутгийн хэвлэлүүд мэдээлснээр, мөргөлийн үеэр зарим мөргөлч оочер дайрахыг оролдон, улмаар "гүүр одоохон нурлаа" гэсэн цуу үг тарааснаар хүмүүс үймж, эмх замбараагүй гүйлдсэнээр олон хүн дарагдан амиа алдаж, зарим сандарсан иргэн гол руу үсэрснээс усанд живж амиа алдсан байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |