|
|
||
Ли Кэчян хэлэхдээ, найрсаг хөршийн хувьд Хятад Вьетнамын харилцаа тогтвортой хөгжих нь хоёр ард түмний ашиг сонирхолд нийцэж, бүс нутгийн энх тайван хөгжил цэцэглэлтэд ашигтай юм. Хоёр тал хоёр орны харилцааны стратегийн ерөнхий чиг хандлагыг атгаж, хамтын ажиллагааны харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх замаар урагшлах ёстой. Сэтгэхүйгээ өөрчлөн, хоёр орны харилцаан дахь түүхийн үлдсэн асуудал Өмнөд Тэнгисийн асуудлыг сайтар зохицуулах ёстой. Энэ уулзалтаар хоёр тал тохиролцоонд хүрч, тэнгисийн, эх газрын, банк санхүүгийн нэгдсэн ажлын хэсгийг байгуулж, энэ онд багтаан албан ёсоор ажиллуулах бөгөөд 3 салбар дахь хамтын ажиллагааг түлхүү ахиулна. Энэ нь хоёр орны харилцааны ирээдүйд чиглэсэн чухал ахиц юм, ялангуяа тэнгисийг нээн хөгжүүлэх нэгдсэн зөвшилцлийн хэсгийг байгуулсан нь хамтын ажиллагаагаар бэрх асуудлыг зохицуулах нааштай дохио болж байна. Хятад Вьетнамын нийтлэг ойлголт ба хамтын ашиг сонирхол нь санал зөрөлдөөнөөс хол их юм. Вьетнамтай тэнгис, эх газар, банк санхүүгийн 3 шугамаар хамтын ажиллагааг түлхэн урагшлуулж, харилцан ашигтай хамтаар ашиг хүртэхийг биелүүлэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |