• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Казахстаны парламентын доод танхимын даргатай уулзав

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2013-10-15 20:22:24

       Хятад улсын дарга Ши Жиньпин 15-нд Бээжинд Казахстаны парламентын доод танхимын дарга Нурлан Нигматулинтай уулзаж, 9-р сард Казахстанд төрийн айлчлал хийж байсан үеэ эргэн дурссан бөгөөд хоёр орны хамтын хүчин чармайлтаар Хятад Казахстаны бүх талын стратегийн түншлэлийн харилцааг улам тогтвортой, боловсронгуй, баялаг болгож чадах бөгөөд хоёр орны тус тусын хөгжилд ч тус дэм үзүүлэх болно гэжээ.

       Ши Жиньпин хэлэхдээ, хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа бол Хятад Казахстаны бүх талын стратегийн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдол үзүүлж байдаг. Иймээс хоёр орны хууль тогтоох байгууллага туршлагаа солилцон, харилцан суралцаж, тухайн орны эрх зүйн орчны байгуулалтыг төгөлдөржүүлж, эвсэг зохицонгуй нийгмийн орчинг бүрдүүлэхэд харилцан дэмжилцэхийг хүсэж байна гэжээ.

       Нигматулин хэлэхдээ, Хятад хоорондын харилцаагаа хөгжүүлэх бол Казахстаны гадаад харилцааны бодлогын чухал чиглэлийн нэг. Хятад улстай хамтаар хоёр талын улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбар дахь найрсаг харилцааг хөгжүүлэхэд бэлэн байна. Казахстаны парламент мөн хоёр орны найрсаг хамтын ажиллагааг урагшлуулахад эрх зүйн нааштай орчин бүрдүүлж, Казахстан Хятадын харилцааны хөгжилд улам их хувь нэмэр үзүүлэхэд бэлэн байна гэжээ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе