• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэ Чян Вьетнамын дарга Трун Тан Сантай уулзав

Жүншинь Агентлаг       (GMT+08:00) 2013-10-15 10:02:40

     Хятад улсын ерөнхий сайд Ли Кэ Чян 14-ний үдээс өмнө Ханойд Вьетнам улсын дарга Трун Тан Сантай уулзаж, түүний базаасан үдийн дайллагад оролцжээ.

    Ли Кэ Чян хэлэхдээ, Хятад Вьетнам гүн бат уламжлалт нөхөрлөлтэй, хоёр орны хөгжил нь харилцан завшаан боломж болж байна. Энэ айлчлалаар Хятад Вьетнамын харилцааг гүнзгийрүүлэх талаар Вьетнамын удирдагчтай шинэ тохиролцоонд хүрч, мөн хамтын ажиллагааны олон хэлэлцээрт гарын үсэг зурав. Вьетнамтай хамтран хоёр орны харилцааны ерөнхий чиг хандлагыг тогтоож, Хятад Вьетнамын тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааг урагшлуулахад Хятад улс бэлэн байна гэжээ.

    Вьетнам улсын дарга Трун Тан Сан ерөнхий сайд Ли Кэ Чяныг халуун дотноор хүлээн авч, Вьетнам Хятад улс нь найрсаг хөрш, социалист орон юм, Вьетнам Хятадтай харилцах харилцаагаа дээд хэмжээнд чухалчлан үзэж, хоёр орны тал бүрийн стратегийн хамтын ажиллагааны харилцааг шинэ өндөрлөгт хүргэхэд бэлэн байна гэжээ. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе