• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвдийн ядуучуудын тоо 370 мянгаар буурав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-10-16 16:41:16

      Хятадын ТӨЗР ядууг тэтгэх арга хэлбэрээ идэвхтэй шинэчилж, гурван жилийн хугацаанд бараг 370 мянган хүн ядуурлаас ангижирч, ядуу хүн амын тоо тал хувь орчим багасчээ.

      Сүүлийн жилүүдэд, Хятадын засгийн газар болон Төвдийн орон нутгийн засгийн газар тус районы ядууг тэтгэх салбарт оруулах хөрөнгө оруулалтаа тасралтгүй нэмэгдүүлэв. Өнөөгийн байдлаар, улсын санхүүгээс ядууг тэтгэх салбарт 3 тэрбум 905 сая юаний хөрөнгө зарцуулаад байна. Урьдчилсан төсөөллөөр 2013 онд 128 мянган хүнийг ядуугаас ангижруулж, бага орлоготой хүн амын тоог 457 мянга болтол багасгах юм.

      Танилцуулгад дурдсанаар 2013 онд Төвд ядууг тэтгэх 10 сая юанийн тусгай хөрөнгө гаргаж, ӨЗР-ы хөдөө аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэн ургамалын шинэ сорт болох нохойн хошууг бараг 2413 га-гаар өргөтгөн тарьж, бүх районы нийт үлгэр жишээ талбайн 30%-ийг эзэлж байгаа юм.\Ган\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе