|
|
||
Синьхуа агентлагийн мэдээ: Хятадаас Пусанд суугаа дэд консул Жао Давей 16-нд хэлэхдээ, БНСУ-ын цагдаагийн тал Поханы онгоц живсэн газраас 8 усчныг аварч, 10 цогцсыг илрүүлсэн бөгөөд 1 хүн сураггүй болсон, цагдаагийн тал бүх хүчээрээ хайсаар байна гэжээ.
Осолдсон онгоцон дээрх 19 хүний 18 нь Хятадын иргэн, нэг нь Вьетнамын иргэн байжээ. Хятадаас ирсэн онгоцны дарга амь эрсдэлээ.
Хятадын ерөнхий консулын газар Солонгосын цагдаагийн талын мэдэгдлийг авсны дараа онц байдлын механизмыг даруй хэрэгжүүлж, 4 хүнийг Поханд илгээв. Хятадаас БНСУ-д суугаа элчин сайдын яам БНСУ-ын тэнгисийн цагдаагийн тэнхим ба гадаад хэргийн яамны консулын газартай холбоо барьж, Хятадын усчныг бүх хүчээрээ аврахыг холбогдох байгууллагад хүсэв. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |