• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Намын удирдлага өөрсдөө цэвэр засаглалын үлгэр дуурайл болох хэрэгтэй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-10-17 11:17:52

    ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Сахилга бат шалгах төв хорооны нарийн бичгийн дарга Ван Чишань 16-ны өдөр онцлохдоо, намын удирдагчид өөрсдөө үлгэрлэн цэвэр засаглалын дүрэм журмыг хэрэгжүүлж, цэгц ариун, сахилга баттай байх үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй гэжээ.

    Ван Чишань мөн өдөр мужийн сайдын хэмжээний удирдлагуудын цэвэр засаглалын сургалт дээр онцлохдоо, цэвэр засаглалын бүтээн байгуулалт болон авилгын эсрэг тэмцлийн хүнд, төвөгтэй байдалд намын удирдлагууд улс төрийн алсын хараагаар үүрэг хариуцлагаа сайтар ухамсарлаж, коммунист намын улс төрийн дүр төрийг үүрд хадгалах хэрэгтэй. Намын удирдагчид цэвэр засаглалын тогтоолуудыг өөрийн биеэр хэрэгжүүлж, эмх цэгц, сахилга баттай байх үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй гэжээ.

    Ван Чишань онцлохдоо, намын шилдэг хэв суртлаар нийгмийн хэв суртлыг дайчилж, ариун нийгмийн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Авилгыг хатуу залхаан, өргөжин дэлгэрэхийг хазаарлах явдлыг ажлын зорилт болгох хэрэгтэй. Мөн мөрөөдөл, итгэл үнэмшлийн боловсролыг эрчимжүүлж, тогтолцооны бүтээн байгуулалт болон хяналт удирдлагыг чангатган, авилгыг заавал залхаах хэрэгтэй гэжээ. \Навч орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе