|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин Австралийн Амбан захирагч Квентин Брюстэй 17-нд Бээжинд уулзах үедээ, Хятад болон Австрали нөөцөө бүрэн уудалж, харилцан ойлголцож, харилцан найр тавьж, уян хатан байж, хоёр талт чөлөөт худалдааны гэрээний хэлэлцээг ахиулж, тохиролцоонд хүрнэ гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад болон Австрали бол сайн найз, сайн түнш юм. Сүүлийн жилүүдэд, хоёр орны харилцаа түргэн хөгжиж, стратегийн түншийн харилцаа байгуулсан юм. Гүнзгий мөртөө олон янзаар өөрчлөгдөж байгаа олон улсын өнөөгийн байдалд, Хятад Австрали Ази Номхон далайн бүс нутгийн чухал орон болсны хувьд, хамтын ашиг сонирхол улам нэмэгдэж, хамтын ажиллагааны орон зай улам өргөжиж байгаа юм. Хоёр тал стратегийн өндөрлөг болон алсын хараанаас, харилцан итгэлцэл, харилцан ашигтай, хамтаар амжилтад хүрэх үзэл санааны дагуу, Хятад Австралийн найрсаг хамтын ажиллагааны шинэ нөхцөл байдлыг хамтран нээх болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, дараагийн шатанд, Хятад Австрали эрчим хүчний нөөц , дэд бүтцийн байгуулалт, банк санхүүгийн үйлчилгээ, эрчим хүчийг хэмнэн байгаль орчныг хамгаалах, эрчим хүчийг цэвэршүүлэх, био эм бэлдмэл зэрэг шинэ салбарын хамтын ажиллагааг идэвхтэй өргөтгөж, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны олон талт хөгжлийг биелүүлнэ. Үүний зэрэгцээ, боловсрол, аялал жуулчлал, шинжлэх ухаан техник, залуучууд зэрэг нийгэм соёлын салбарын солилцоо болон хамтын ажиллагааг цаашид нягтруулж, НҮБ, Их Хорийн бүлэг, Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон талт механизмын уялдаа холбоо хийгээд хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |