|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 18-ны өдөр АИХ-ны ордонд Канад улсын амбан захирагч Давид Жонистонтай уулзлаа.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятадын ард түмэн Канадын ард түмэнд найрсаг сэтгэлтэй байдаг, Бай Чю Энь эмч Хятадын ард түмний Фашистын эсрэг тэмцэхэд тус болж байсныг бид мэднэ. Сүүлийн жилүүдэд Хятад, Канадын харилцаа эрүүлээ хөгжиж, энэ нь хоёр орон, хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэж байна, түүнчлэн Ази, Номхон далайн бүс нутгийн болон дэлхийн энх тайван, тогтвортой хөгжил, цэцэглэлтэд ашигтай юм. Хоёр орон үргэн цар хүрээнд хамтын ашиг сонирхолтой байгаа бөгөөд маш их хамтын ажиллагааны боломжтой, Хятадын тал Канадын талтай хамтаар чармайн, хоёр орны стратегийн түншийн харилцааг шинэ шатанд хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.
Уулзалтын дараа дарга Ши Жиньпин, амбан захирагч Давид Жонистон нар хоёр орны холбогдох хамтын ажиллагааны гэрээг батлах ёслолд оролцжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |