|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Австралийн амбан захирагч Квентин Брюстай 17-нд Бээжинд уулзахдаа, Австрали дэд бүтцийн байгуулалтаа сайжруулж, анхны өндөр хурдтай төмөр зам байгуулах асуудлыг судалж байна. Хятадын өндөр хурдны төмөр зам өндөр технологитой, аюулгүй байдлын баталгаатай, өртгийн давуу талтай, хоёр талаар энэ чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлэхийг хүсэж байна гэж илэрхийлсэн байна.
Энэ оны 4-р сард Хятад Австрали стратегийн түншийн харилцаа, ерөнхий сайдын жил тутмын уулзалтын механизм байгуулж, хоёр орны харилцаанд шинэ боломж нээсэн юм. Хоёр тал өөрсдийн гол сонирхол, анхаарч буй асуудлаа харилцан хүндэтгэж, худалдааны хөрөнгө оруулалт, эрчим хүчний нөөц баялаг, хүмүүнлэг боловсрол зэрэг салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад Австралийн харилцааг шинэ түвшинд хүргэхийг хүсэж байна. Хятадын төв баруун бүс нутаг хөгжлийн их боломж нөхцөл буй, Австралийн аж ахуйн нэгжүүд Хятадын баруун бүс нутгийн хөгжилд оролцож, хоёр орны хамтын ажиллагааны шинэ орон зайг нээхийг сайшааж байна гэж Ли Кэчян илэрхийлсэн байна./Анар/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |