• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Канадын амбан захирагчтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-10-19 15:17:06

    Хятадын ерөнхий сайд Ли Кэчян 18-ны үдээс өмнө ардын их хурлын ордонд Канадын амбан захирагч Жон Стонтой уулзав.
Ли Кэчян хэлэхдээ, Канадын засгийн газар сүүлийн жилүүдэд Хятадын талаар ажил хэрэгч бодлого хэрэгжүүлсээр ирснийг Хятадын засгийн газар дэмжиж байна. Хоёр орны харилцаа эрүүлээр хөгжиж байгаа нь хоёр ард түмний ойлголцол нөхөрлөл өдөр ирэх тусам гүнзгийрч байгаатай нягт холбоотой. Хятад улс Канадын гадаад оюутны хамгийн том эх үүсвэр орон бөгөөд хоёр талын хүмүүнлэгийн солилцоо нь Хятад Канадын харилцааны нийгмийн үндэс суурийг баталгаажуулж, ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлэхэд нөхцөл боломжийг олгож, чадвартнаар хангаж байна гэжээ.

    Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятад улсын засгийн газар эрх тэгш харилцан хүндэтгэх зарчмын үндсэн дээр Канадтай өндөр дээд хэмжээний харилцан айлчлалыг баталгаажуулж, чухал салбаруудын хамтын ажиллагааг хөгжүүлэн, хөдөө аж ахуйн шинэ техник, цэвэр эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны шинэ байдлыг буй болгож, олон улс бүс нутгийн үйл хэрэг дэх хэлхээ холбоог нягтруулж, бүс нутаг цаашлаад дэлхийн энх тайван хөгжил цэцэглэлтийг түлхэн урагшлуулахад бэлэн байна. Канадын аж ахуйн нэгжүүд Хятадад хөрөнгө оруулахыг дэмжиж байгаа бөгөөд Канадын тал "Хятад Канадын хөрөнгө оруулалтыг хамгаалах хэлэлцээр"-ийг даруй баталж, харилцан хөрөнгө оруулах таатай орчныг буй болгон, хоёр ард түмэнд буян хийхийг хүсэж байна гэжээ.

    Хятадын талтай давуу талаа харилцан нөхвөрлөж, худалдаа хөрөнгө оруулалт, эрчим хүч, техникийн шинэ бүтээмжийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, соёл боловсрол хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлж, хамтын хөгжлийг биелүүлэн, хоёр орны харилцааг шинэ өндөрлөгт хүргэх ёстой гэж Жон Стон хэлэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе